Уур минь хүрэхдээ...

Миний Монгол мөнх оршиг!
Бүсгүй минь, магадгүй залуу минь чи дурлалдаа шатаж явна уу?
Хэн нэгэнд тоогдох гээд, хэн нэгний анхааралд өртөх гээд хацраа бөмбийлгэн, уруулаа шөмбийлгэн зургаа авч сууна уу чи?

Хэдэн "лайк" цуглуулах гэсэндээ ч юм уу хайр татах гэсэндээ ч юм уу янз бүрийн найланхай үг хэрэглэн "од" болж байгаа та сайн байна уу?

Чиний төрсөн энэ улсад юу болж байгааг өөрөө мэдэж байна уу? Чи ер нь аль улсын иргэн гэдгээ мэдэх үү? Иргэний үнэмлэх гээд ногоон дөрвөлжин юман дээр эндүүрээгүй бол чиний зураг байгаа. Тэрний дээр МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ гэж бий! Сайн хар! Харин чи өөрийгөө Монгол гэдгийг батлаж чадах уу? Монгол улсын түүхийг хэр сайн мэддэгтээ чи "Чингис, Чингис" гэж орилно вэ? Яахав чиний орилосны ачаар дэлхийн ихэнх хүн энэ хүний нэрийг мэддэг болжээ. Харин тэд биднийг бодвол сониуч хүмүүс учраас "хамгийн" чанга орилсон чамаас ирж энэ хүний тухай дэлгэрэнгүйг асуувал чи яана? Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг бол одоо миний үеийнхэн сармагчин байтугай түүний бөөсийн чинээ болчихоод байна. Би ч ялгаагүй уусч байна. Өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй, алив зүйлд бусдынхаа хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийг мөлжиж бэлэнчлэх сэтгэлгээ тархиных нь талыг эзэлсэн АРВАН НАЙМТНУУД! Ээ чааваас та нарын өрөөсөн дугуй гэж бодохоор ямар шившигтэй санагдана вэ!
Өнөөдрийн энэ улс оронд юу болж байгаа нь чамд огт хамаагүй мэт аашилж байгаа чинь ямар дургүй хүрмээр гээч.
Замын бөглөрөл, төрийн байгууллагын хүнд суртал, инфляци, өргөн хэрэглээний барааны үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнэ, хууль бус наймаа гээд муу муухай зовлонтой бүхнийг би даван туулахыг хичээж байна. Тамирдаж ядарч байна.

1 шүүмжтэй:

  1. heleed yu gehev martsanaas saihan blog baina amjilt andaa ;)

    ReplyDelete