Өвөр Монголчууд минь бидний тэнэг залуусыг уучлаарай!


Энэ зургийг хараад үнэхээр миний уур хүрлээ. Би угаасаа хэнийг ч ингэж үндэс угсаа, гарал үүслээр нь муухайгаар доромжлохыг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Ингэж доромжлуулсан Өвөр Монгол хүн уйлах ч багадна. Ахаа, дүүгээ гэж боддог хүмүүс нь өөрсдийг нь ингэж байхад.
Би их юм үзчихсэн хөгшин хүн биш л дээ.
Гэхдээ өнөөгийн залуу үе, өөрийгөө Монголын "ирээдүй" гэж боддог зарим залуус үнэхээр ТЭНЭГ болжээ. Залуу насанд амныхаа зоргоор чалчих үе гэж байлгүй л яахав. Гэхдээ тэрэнд хэмжээ хязгаар гэж бий. Нэг их нэгнийгээ үзэн ядсан, нэгэндээ онгирч давж гарах гэсэн, атмаан царайлж дээрэлхүү зан гаргаж шүлхийтэй мал шиг шүлсээ гойжуулж, нулимсан юмнууд л болж. Хамгийн хачирхалтай нь тэдний эцэг эх нь ямар хүмүүс байдаг бол? Арван жилд байхад багш нар гэр бүл нь яаж хоорондоо харьцдагийг хүүхдээс харж болно гэдэг. Энэ худал зүйл биш. Гэр бүл нь ямар байна хүүхэд тийм л байдаг.

Жаахан түүх ухаж Өвөр Монголчуудаа өмөөрмөөр санагдлаа.
Манжууд 1636 онд Өвөр Монгол, 1691 онд Зүүн Монгол, 1751 онд Баруун Монголыг эзэлснээр бүхэлдээ эрхшээлдээ оруулсан. Энэ хүмүүс чинь ч гэсэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын бүрэлдэхүүнд байсан хүмүүс. Шал өөр газраас нүүж ирээгүй. Нэг нөхөр бүр "Бид Өвөр Монголчуудыг шоолж амьдрах хувь заяатай төрсөн Чингисийн Монгол" гэх юм. Их хаан эцэг нь юм шиг шүлсээ үсчүүлэх нь тун тоогүй. Чингис хаан одоогийн 1'564'116 км²-т улсаа байгуулаагүй гэдгийг сануулмаар байлаа. Дэлхийн талыг эзэлж явсан гэж өөрсдөө цээжээ дэлддэг хэрнээ Монгол цустай хүн зөвхөн энэ улсад амьдардаг юм шиг боддогоо болих хэрэгтэй.
200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалыг, Монголыг “Хятадын хэсэг” хэмээн баттай ойлгочихсон дэлхийн төөрөгдөлтэй нь хамт түлхэн унагасан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатруудыг бид яавч мартаж болохгүй. Ухаант мэргэн өвөг дээдэс маань “Монгол гэдэг бол Монгол л юм” гэдгийг ойлгож байсан учир, шууд монгол туургатны засгийн газрыг байгуулж, монгол ахан дүүсээ нэгтгэх үйлсэд зориглосон.
1913 оны нэгдүгээр сард Хөх хот, Чуулалт хаалга, Бугат, Долнуур, Бат хаалгын чиглэлээр Таван замын цэрэг хөдөлгөж, Өвөр Монголыг чөлөөлөх дайныг эхлүүлэхэд, Манлай баатар Дамдинсүрэн, Удай ван, Хайсан гүн, Егүзэр хутагт, Бавуужав, Тогтох, Чимэдцэрэн, Насан-Арвижих, Сономдорж, Зүтгэлтэн нарын өвөр монгол голдуу ноёд монгол туургатны түмэн морьт цэргийг манлайлан авч одсон байдаг.
Өвөр Монголд ч тэд цэрэг элсүүлж, Юань Ши Кайн дандаа давуу хүчтэй байлдан, 20 гаруй удаа хиар цохиж байсан агаад, Хөх хотын төлөө тулалдаанд аргагүй нэг ухрахад хүрч, нутгийн ардуудаар хүчин зузаатгаж, бусад замын цэрэгтэй нийлэн бүсэлж цохих ч төлөвлөгөө боловсруулан суутал Монголыг нөлөөний бүсдээ хуваасан Орос, Японы шаардлагаар аргагүй Богдын засгийн газар цэргээ татсан байдаг. Уг нь шаардлага гарвал Бээжинд ч цохилт өгөх зориг төгс байсийм гэдэг.
Болж өгвөл бүх Хятадыг, болохгүй бол бүх Монголыг өөртөө нэгтгэх санааг ЗХУ агуулж, Ар Өврийн зоны хүсэл эрмэлзэл дээр тоглож байлаа.
Түүнээс гадна 1921 оны хувьсгалаас хойш Өвөр Монголын 49 хошуунаас 35 нь Ар Монголд дагаар орох хүсэлтээ ирүүлсэн байдаг.
Өвөр Монголд янз бүрийн эх оронч хүч байлаа. Тэдний дундаас, хамгийн нэр хүндтэй удирдагч нь болох Дэмчигдонров ванг Өвөр Монголын, Бумцэндийг Ар Монголын, Чойбалсанг Бүх Монголын лидер болгоно гэх нууц тохиролцоо ч бий.
Ар Монголд Өвөр Монголыг нэгтгэж болохгүй, яг одоогийн байгаа хилээр нь л хязгаарлана гэж хэд хэдэн улс их л зовж байжээ. Гэхдээ Сталин Чойбалсанд Өвөр Монголыг нэгтгэхийг зөвшөөрсөн юм. Харин “оронд” нь Туваг таслан авч, 1944 оны эцсээр хууль зөрчин байж яаравчлан өөртөө нэгтгэсэн байдаг. Бусад улсууд БНМАУ-ыг зөвшөөрснөөс биш БНТуАУ-ыг зөвшөөрөлгүй, Гадаад Монголын хэсэг гэж үзэж байсан тул ингэх ямар ч эрх ЗХУ-д байсангүй.

Өвөр Монголыг зэвсгийн хүчээр нэгтгэх суртал ухуулгын компани манайд өрнөхөд хамаг л зохиолчид маань дэмжсэн утга агуулгатай шүлэг зохиол бичжээ. Тэр нь тусгай сэдэв болж, уран зохиолын түүхэнд орсон байв.
Туваг булаасан Сталин Маотой сүжирч, элдэв олон улсын хууль дүрэм ярьж, Чойбалсангаасаа урвасан юм. “Зарим гадаад монгол хүн Өвөр Монголыг турхирч, нэгэн Бүгд Найрамдах Их Монгол Улс байгуулах гэж байна. Энэ нь Хойд Хятадын байдалд аюул учруулна” гэж хэлж байжээ. Энэ нөхцөлд Өвөр Монголчууд тусгаар тогтносон БНӨМАУ-ыг байгуулсан ч, империалистуудын өмнө хүчин мөхөсдөж дарагдсан аж. /http://sonin.mn/



Юуны төлөө Өвөр Монголчууд бидэн рүү тэгж их тэмүүлж байв? Тэд ердөө л элэг нэгт ахан дүүстэйгээ нэг далбаан дор байх гэсэн хэрэг. Тэд Хятадын харьяанд орсон нь тэдний буруу юм шиг янз бүрээр шоолж, хужаа гэж гүтгэх эрх бидэнд байхгүй юм шүү.
Хэдэн долоо хоногийн өмнө фэйсбүүкээр "FREE TIBET" гэсэн видео бичлэг олныг хуйлруулав. Хуйлрахаас ч яахав. Хятадын дарлалд зовж байгаа Төвд хүмүүсийн зодуулж, эрх чөлөөний төлөө тэмцэхдээ өөрийгөө шатааж байгаа талаар гарч байлаа. Үнэхээр өр өвдмөөр аймшигтай бичлэг байсан. Хүн бүхэн л өрөвдөн  хайлж шэйр хийж байсныг санаж байна. Харин Өвөр Монголчуудынхаа араас ингэддэггүй гэж бодсон чинь муухай л санагдав.
Саяхан Өвөр Монголд жагсаал цуглаан гээд бөөн юм болоход "Өвөр Монголчуудаа тэмцээд бай, бид адилхан Монголчууд шүү" гэж нетээр дүүрэн коммент байсныг санаж байна. Удаа ч үгүй Уудам гэж өнчин хүү Авъяаслаг Хятадууд шоунд оролцож бүгд түүнийг хайрлаж Youtube-ийн од болгосон. Үүгээр ч барахгүй тэр үедээ бослогыг намжаасан болов уу. Мөн бидний Өвөр Монголчуудад хандах хандлагыг зөөллөсөн гэж бодож байв. Гэвч би эндүүрч. Бид жинхэнэ нүүрэн дээрээ ийм маягаар хэлдэг үгнүүдийг нь шоолоод сууж байх гэж. Хэлдэг ч гэж дээ ихэнхийг нь харваас нэг "ухаантан" зохиож бичсэн нь илт байна. Аль болохгүй, бүтэхгүй, жаахан хүүхдийн дэргэд хэлж ч болохгүй үгнүүдийг сонгож авчээ. Өөрсдөөсөө ичээсэй.

1 шүүмжтэй:

  1. Тиймдээ Өвөр Монгол гэсэн нэр зүүсэн л болхоос биш бидний нэг адил Монголчууд шүү дээ.
    Түүхээ ухаад суувал 13 зууны үед тэдний ахан дүүс нь бид нарт туслаж Их монгол улсыг байгуулах гэж хүч хөдөлмөрөө урсгаж л байсан байх. Өвөр Монголын үүсэл гарал нь манай Монгол шүү дээ 1911 оны Ард аюушын хөдөлгөөн гарсанаар Монголын халах Ноёдууд хятадруу дөрвөж нүүссэн нь одооны өвөр Монгол нэр авсан нь тэр гэж түүх хүртэл гэрчлээд байдаг. Өмнөд хойд хөршид нийлэд дор хаяж 8 сая Монгол хүн байдаг гэсэн судалгаа ч байдаг энэ бүрэлдхүүний 3 сая тус хүнийг буриадууд эзэлдэг нь гайхалтай.

    ReplyDelete