Савсах уур

Хараал идсэн оромжноос гарюу гэтэл
Халуун нар зулай шалзлаад тусгүй
Гадагшаа гараад ч уулзаж хөөрөх хүнгүйгээс хойш
Гараа дэрлээд буйдан дээрээ тэрийх нь таатай мэт
Ядахад тог таслаад хийх юмны тоог мянгаар хасч
Ядраагүй хэрнээ үдийн унтлага хүчээр хийж
Босоод ирэхэд сто граммтай юм шиг манаралттай
Бөөлжис зутгаад цонхоор харахад халуун нартай

2013.07.02

0 шүүмжтэй:

Post a Comment